Англид хамгийн богино хугацаанд сонгино идэх тэмцээн болжээ
Их Британийн Глостершир мужид нэгэн өвөрмөц тэмцээн болсон байна. Энд хэн хамгийн богино хугацаанд сонгино идэх вэ гэсэн тэмцээн болжээ.
Мэдээллийн алба

Их Британийн Глостершир мужид нэгэн өвөрмөц тэмцээн болсон байна. Энд хэн хамгийн богино хугацаанд сонгино идэх вэ гэсэн тэмцээн болжээ.
Энэхүү өвөрмөц содон тэмцээнийг Англичууд энэ жил 23 дахь удаагаа явуулсан байна. Английн Глостерширт жил бүр сонгинын баяр хийж, энэ үеэр хэн хамгийн богино хугацаанд сонгино идэж дуусгах вэ гэсэн тэмцээн явуулдаг байна. Энэ жилийн тэмцээнд Алекс Навари гэх хүн эрчүүдийн дундах тэмцээнд сонгиныг ердөө 45 секундэд идэж түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Лур Эквилуз тэргүүлжээ.


















