Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Англид нэг удаагийн хуванцар эд зүйлсийн хэрэглээнээс татгалзаж эхэллээ

Англид нэг удаагийн хуванцар соруул,халбага, хуванцар чих цэвэрлэх хөвөн зэргийг хэрэглэхийг хориглох шийдвэр 10 дугаар сарын 1 нээс хэрэгжиж эхэлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Англид нэг удаагийн хуванцар эд зүйлсийн хэрэглээнээс татгалзаж эхэллээ
Англид нэг удаагийн хуванцар эд зүйлсийн хэрэглээнээс татгалзаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Англид нэг удаагийн хуванцар соруул,халбага, хуванцар чих цэвэрлэх хөвөн зэргийг хэрэглэхийг хориглох шийдвэр 10 дугаар сарын 1 нээс хэрэгжиж эхэлсэн байна.

Ингэснээр Английн бизнесийнхэний хувьд эдгээр хуванцар зүйлсийг худалдах, нийлүүлэх нь хуулиар хориотой болж байна. Англид жил бүр 4,7 тэрбум хуванцар соруул, 316 сая хуванцар халбага, 1,8 тэрбум хуванцар иштэй хөвөнтэй мод хэрэглэдэг юм байна. Эдгээрийн дийлэнх нь далай тэнгист хаягдаж, их хэмжээний бохирдол үүсгэдэг.

Байгаль орчин хамгаалагчид Английн засаг захиргааны энэхүү хоригийг таатайгаар хүлээн авсан ч эдгээр бүтээгдэхүүнийг бизнесээс гадна бусад салбарт хориглохыг шаардсаар байгаа юм байна. учир нь Англид эмнэлэг, ресторан, шар айрагны газруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бусад эрүүл мэндийн шалтгаантай иргэдэд нэг удаагийн соруулаар үйлчлэхийг зөвшөөрч байгаа юм байна.

Уэльсийн орон нутгийн захиргаа ч мөн нэг удаагийн хуванцар эд зүйлсийг хэрэглээнээс хасах асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Хуваалцах