Английн фунт стерлингийн ханш доод цэгтээ хүрч уналаа
Их Британи Европын Холбооноос гарна гэдгээ мэдэгдсэнээс хойш тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш улам бүр унасаар байна. Өчигдрийн ханшийн мэдээгээр
Мэдээллийн алба

Их Британи Европын Холбооноос гарна гэдгээ мэдэгдсэнээс хойш тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш улам бүр унасаар байна. Өчигдрийн ханшийн мэдээгээр Английн фунт стерлинг долларын эсрэг сүүлийн 31 жилийн түүхэн дэх хамгийн доод цэгтээ хүрч унасан байна.
Үүнтэй уялдан хөрөнгө оруулагчид Британийн эдийн засгийн энэ нөхцөл байдалд санаа зовинож байгаагаа ч илэрхийлжээ. Ерөнхий сайд Тереза Мэй Их Британи Европын Холбооноос гарах үйл явцыг ирэх оны гуравдугаар сараас өмнө албан ёсоор эхлүүлнэ гэж мэдэгдсэн.
Зарим ажиглагчдын үзэж байгаагаар Европын холбоон дотор зорчих цагаачдын тоонд хяналт тогтоох тухай асуудал Брекситын үеэр хөндөгдөж магадгүй байна. Ирэх гуравдугаар сард Брексит эхлэхээс өмнө хөрөнгө оруулагчид Их Британийн зах зээлд нэвтрэхдээ их болгоомжтой хандах буюу хүлээлтийн байдалтай байхыг шинжээчид хэлж байгаа юм.
Мөн Европын Холбооноос гарах үйл явц цаг хугацааны хувьд хойшилж, ирэх оны хоёрдугаар хагаст эхлэх болов уу гэсэн таамаг ч шинжээчдийн дунд байна. Эдийн засагчид болон хөрөнгө оруулагчид Их Британийн засгийн газрыг Брекситийн хэлэлцээрийг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглан хүлээсээр...


















