Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Английн хатан хааны хэлэх үг олон улсын хэвлэлийн анхаарлыг татаж байна

Их Британи Европын холбооноос гарсны дараагаар авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын төлөвлөгөө хатан хааны ярианы гол сэдэв байх юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Английн хатан хааны хэлэх үг олон улсын хэвлэлийн анхаарлыг татаж байна
Английн хатан хааны хэлэх үг олон улсын хэвлэлийн анхаарлыг татаж байна. Зураг: МҮОНРТ

Английн хатан хаан хоёрдугаар Элизабетийн үг хэлэх арга хэмжээ маргааш болно. Их Британи Европын холбооноос гарсны дараагаар авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын төлөвлөгөө хатан хааны ярианы гол сэдэв байх юм.

Их Британи Европын холбооноос гарах асуудалтай холбоотойгоор хатан хаан II Элизабетийн энэ жилийн үг хэлэх арга хэмжээ олон улсын хэвлэлийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Борис Жонсон Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээс хойш хатан хааны үг хэлэх арга хэмжээ анх удаагаа болж буй нь энэ юм.

Тус улсын Засгийн газраас хатан хаан Элизабетын ярианы гол сэдэв нь Их Британийн Европын холбооноос гарсны дараах үйл явц, Засгийн газрын тэргүүлэх зорилтууд байх юм. Элизабетийн яриа шинээр танилцуулахаар төлөвлөж байгаа нийт 22 төслийг багтаасан байна.

Үүнд Европын бусад орны иргэд Их Британи руу шууд нэвтэрдэг байдалд цэг тавих, эрүүл мэндийн үйлчилгээний хурд, хүртэмжийг нэмэгдүүлэх, орчны болон агаарын бохирдлыг бууруулах зэрэг төлөвлөгөө багтаж байгаа юм.

Хэдийгээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хатан хаан хоёрдугаар Элизабетийн үг "БРЕКСИТ"-ийн дараах Засгийн газрын төлөвлөгөөний талаар байх хэдий ч энэ асуудлаар Их Британи болон Европын холбоо гэрээнд хүрч чадаагүй байгаа юм.

Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиар Их Британи Европын холбоог 10 дугаар сарын 31-нд орхин гарах ёстой. "БРЕКСИТ"-ийн асуудлаарх шийдвэрлэх уулзалт ирэх долоо хоногийн пүрэв болон баасан гарагт явагдах юм. Талууд гэрээнд хүрч чадахгүй тохоилдолд Их Британи Европын холбоог гэрээгүйгээр орхин гарахад хүрнэ.

Хуваалцах