Английн хуулийн салбарын удирдлагуудтай уулзана
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотноо "Аюулгүй байдал хууль сахиулах нь-2014" сэдэвт хурал болж байна.
Мэдээллийн алба

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотноо "Аюулгүй байдал хууль сахиулах нь-2014" сэдэвт хурал болж байна.
Уг хуралд манай улсаас Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгээр ахлуулсан Хууль зүйн яам түүний харьяа агентлаг газруудын төлөөлөгчид оролцож байна.
Манай төлөөлөгчид өнөөдөр тус улсын Дотоод хэрэг болон Хуульзүйн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхээс гадна Лондон дахь Пентонвиль хорих ангийн үйл ажиллагаатай танилцах ажээ.


















