Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Английн визний мэдүүлэг авах төв нээгдлээ

Британийн визний мэдүүлэг хүлээн авах төв өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийж байна. Энэхүү төв нээгдсэнээр шуудангийн үйлчилгээ болон ЭСЯ ачаалал ихтэй байдгаас үүсдэг хугацаа алдалт зэрэг асуудал үгүй болох аж. Тухайлбал, ажлын өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл уртасгасан цагаар мэдүүлэг хүлээн а

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Английн визний мэдүүлэг авах төв нээгдлээ
Английн визний мэдүүлэг авах төв нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Британийн визний мэдүүлэг хүлээн авах төв өнөөдөр Улаанбаатар хотод нээлтээ хийж байна.

Энэхүү төв нээгдсэнээр шуудангийн үйлчилгээ болон ЭСЯ ачаалал ихтэй байдгаас үүсдэг хугацаа алдалт зэрэг асуудал үгүй болох аж.

Тухайлбал, ажлын өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл уртасгасан цагаар мэдүүлэг хүлээн авахаас гадна орчуулга хийх, баримт бичиг хэвлэх зэрэг төвлөрсөн үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн визний хариуг заавал өөрийн биеэр гэхгүй, шуудангаар ч авах боломжтой болох аж.

Визний шийдвэр гаргах явцыг улам боловсронгуй болгох үүднээс визний мэдүүлгийг Бээжин дэх хэлтэст шийдвэрлэхээ зогсоон, Манила дахь хэлтэст шийдвэрлэх гэнэ.

Тус төв Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, DHL шуудангийн байрны нэг давхарт байрлаж ажиллах юм.

Хуваалцах