“Аниргүй дэх өнгө” үзэсгэлэн 25-нд нээгдэнэ
Энэхүү уралдаанд шалгарсан бүтээлийн "Аниргүй дэх өнгө" үзэсгэлэн энэ сарын 25-ны 18:30 цагт “Best art” галерейд (Урчуудын эвлэлийн хорооны 2 давхарт) нээлтээ хийх гэж байна.
Мэдээллийн алба

Монголын Урлагийн Зөвлөл, Канадын Элчин сайдын яамтай хамтран сонсголын бэрхшээлтэй, авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “ТЭНЦВЭР” уран бүтээлийн уралдаан зарласан билээ.
Энэхүү уралдаанд шалгарсан бүтээлийн "Аниргүй дэх өнгө" үзэсгэлэн энэ сарын 25-ны 18:30 цагт “Best art” галерейд (Урчуудын эвлэлийн хорооны 2 давхарт) нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл олон нийтэд хүрэх юм.


















