Анжелина Жоли, Брэд Питт нар 10 жилийн дараа хамтран гол дүр бүтээжээ
Анжелина Жоли болон Брэд Питт нарын хамтран тоглосон "By The Sea" кино АНУ-д энэ сарын 13-нд нээлтээ хийсэн байна.
Мэдээллийн алба

Анжелина Жоли болон Брэд Питт нарын хамтран тоглосон "By The Sea" кино АНУ-д энэ сарын 13-нд нээлтээ хийсэн байна. Тус кино нь алдарт хосын “Mr.& Mrs. Smith”-ээс хойших 10 жилийн дараа хос болж хамтран тоглосон хоёр дахь бүтээл болж байгаа юм.
Жүжигчин бүсгүй өөрөө кино зохиолыг бичин найруулсан бөгөөд кино зураг авалт хосуудын бал сараар хийгдсэн байна. Түүнчлэн олон нийтийн дунд энэхүү кино Жолегийн жүжигчний карьерийн сүүлийн бүтээл гэсэн мэдээлэл цацагдаад байгаа ажээ.



.jpg)


















