Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Анкара, Истанбул хотын гол цэгүүдийн дээгүүр ниссэн онгоцуудыг шууд устгана

Сүүлийн үеийн мэдээгээр Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган Стамбулын Ататюркийн онгоцны буудалд иржээ. Тэрээр Стамбулд буусан даруйдаа ард иргэддээ хандан мэдэгдэл хийсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анкара, Истанбул хотын гол цэгүүдийн дээгүүр ниссэн онгоцуудыг шууд устгана
Анкара, Истанбул хотын гол цэгүүдийн дээгүүр ниссэн онгоцуудыг шууд устгана. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үеийн мэдээгээр Туркийн Ерөнхийлөгч Таийп Эрдоган Стамбулын Ататюркийн онгоцны буудалд иржээ. Тэрээр Стамбулд буусан даруйдаа ард иргэддээ хандан мэдэгдэл хийсэн байна. Тэрээр, “Энэ бослого нь Туркийн эв нэгдлийн эсрэг юм. Энэ хэрэг явдалтай холбоотой хүмүүс хамгийн хатуу шийтгэлийг хүлээх болно” гэдгийг онцолжээ. Одоогоор Ерөнхийлөгч Эрдоганыг дэмжигч олон хүн онгоцны буудлын хавьд цуглаад байгаа мэдээ ирж байна.

Мөн Туркийн Ерөнхий сайд Бинали Ылдырымын Анкара, Истанбул хотын гол цэгүүдийн дээгүүр ниссэн онгоцуудыг шууд устгахыг тушаажээ.

Хуваалцах