Анкарад 42 хүн амь үрэгдээд байна
Үүний 17 нь цагдаагийн албан хаагч байсан аж. Түүнчлэн хамгийн сүүлд авсан мэдээллээр Туркийн Ерөнхийлөгчийн ордныг эзлэхээр дайрсан 40 гаруй босогчийг баривчилжээ.
Мэдээллийн алба

Одоогийн байдлаар Анкара хотод болсон зэвсэгт мөргөлдөөнөөс болж 42 хүн амь үрэгдээд байна. Үүний 17 нь цагдаагийн албан хаагч байсан аж. Түүнчлэн хамгийн сүүлд авсан мэдээллээр Туркийн Ерөнхийлөгчийн ордныг эзлэхээр дайрсан 40 гаруй босогчийг баривчилжээ.
Туркийн Засгийн газар бослогыг бүрэн дарахад ойрхон байгаагаа зарлаад байна. Ататуркийн нэрэмжит Истанбулын олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг манай цагаар 12:00 гэхэд бүрэн сэргээхээр төлөвлөж байна.





















