Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Анкарагийн гудамжийг түр хаана

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд хоёр дахь жилдээ зохион байгуулна. Уг арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийн 13:00 цагаас 11-ний 18:00 цаг хүртэл хугацаанд үргэлжилж, Соёл урла

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анкарагийн гудамжийг түр хаана
Анкарагийн гудамжийг түр хаана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Анкарагийн гудамжинд хоёр дахь жилдээ зохион байгуулна. Уг арга хэмжээ энэ сарын 10-ны өдрийн 13:00 цагаас 11-ний 18:00 цаг хүртэл хугацаанд үргэлжилж, Соёл урлагийн их сургуулийн зүүн урд уулзвараас “Зоос гоёл” ХХК-ийн уулзвар хүртлэх замд болно. Тиймээс энэ хугацаанп замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болсныг нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлж байна.

Түлхүүр үг:Анкараагийн гудамжийг түр хаана
Хуваалцах