Анх 1885 онд цасан ширхэгийн зургуудыг микроскопоор авчээ
Цасан дээр туссан нарны гэрэл солонгорон туяарч харагддаг нь цасан ширхэгийн хэлбэртэй холбоотой байдаг ажээ.
Мэдээллийн алба

Өвөл цагийн нэгэн гайхамшиг нь цас. Цасан дээр туссан нарны гэрэл солонгорон туяарч харагддаг нь цасан ширхэгийн хэлбэртэй холбоотой байдаг ажээ. Бид л анзаардаггүй болохоос цас хэлбэртэй юм.
Анх Америкийн фермер Уилсон Бентли гэх хүн 1885 онд цасан ширхэгийн зургуудыг микроскопоор авсан нь амжилттай болжээ. Тэрбээр 46 жилийн хугацаанд 5000 гаруй зураг авсан байдаг.
Уншигч та бүхэн байгалийн гайхамшигт бүтээл цасан ширхэгийн зургийг сонирхоно уу.
























