Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Анх хэвтээ хонины хэлбэртэй бялуу хийж байжээ

Манай улс 1930-аад оны үеэс шинэ жил тэмдэглэж эхэлсэн гэх мэдээ байдаг. Тодруулбал, 1930-иад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэсэн гэдэг бөгөөд гацуур мод засах хэвшилд 50-аад жилээс суралцаж эхэлсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анх хэвтээ хонины хэлбэртэй бялуу хийж байжээ
Анх хэвтээ хонины хэлбэртэй бялуу хийж байжээ. Зураг: МҮОНРТ

Манай улс 1930-аад оны үеэс шинэ жил тэмдэглэж эхэлсэн гэдэг. Тодруулбал, 1930-аад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэсэн гэдэг бөгөөд гацуур мод засах хэвшилд 50-иад жилийн өмнөөс суралцаж эхэлсэн байна.

Харин төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь арай хожуу буюу 1947 онд хамаарах бөгөөд Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны 12 дугаар сарын 31-нд шинэ он гарган их найр хийж байсан аж.

Улмаар энэ найрандаа зориулан Монголын анхны бялууг хийлгэж байсан гэх сонирхолтой баримт бий. Анхны бялууг хийхдээ зоог гүнцгийн уламжлалыг дагаж “хэвтэж буй хонины хэлбэртэй” бялуу урлан, номын Их хүн Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул “бялуу” гэвэл зохилтой гэжээ.

Түлхүүр үг:Анх хэвтээ хонины хэлбэртэй бялуу хийж байжээ
Хуваалцах