Анх удаа “Because I am a boy” 1000 хөвгүүдийн чуулган зохион байгуулагдлаа
Монголын Сайн Дурынхны Төвөөс санаачлан “Because i am a boy” 1000 хөвгүүдийн чуулган анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Монголын Сайн Дурынхны Төвөөс санаачлан “Because i am a boy” 1000 хөвгүүдийн чуулган анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын Сайн Дурынхны Төвийг үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа нар үг хэллээ.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа нар хөвгүүдийн чуулганыг хүндэтгэн оролцлоо.
Сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа өсвөр үе, хүүхэд залуусын 30 хүрэхгүй хувь нь эрэгтэй байна. Монголын сайн дурынхны төв сайн дурын үйл ажиллагааны оролцоогоор дамжуулан
Хөвгүүдийн зан үйл
Идэвхтэй амьдрал
Хөгжил
Эрх, хамгаалал
Өрсдөлдөх чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Because i am a boy” 1000 хөвгүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж байна.


















