АНХААР: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна
Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
Мэдээллийн алба

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
2016 оны гуравдугаар сарын 04-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 17 цагт 10 хэм, 20 цагт 13 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 84 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 04- ний 20 цагаас гуравдугаар сарын 05- ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч 19-24 хэм, бусад хэсгээр 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 хэм,бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
2016 оны гуравдугаар сарын 06-наас гуравдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 6-нд зарим газраар, 7-8-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 9-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.


















