Анхаарал болгоомж, сонор сэрэмж хаана ч илүүдэхгүй
Цагдаагийн байгууллагад 2019 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс долоодугаар сарын 2-ны өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаанд амарч, зугаалж явах үедээ голын усанд эрсдэж амь насаа алдсан тохиолдол гурав бүртгэгдлээ.
Мэдээллийн алба

Иймд иргэд та бүхнийг аялал, зугаалга, амралтаар явж байх хугацаандаа өөрсдийн сонор сэрэмж, анхаарал болгоомжоо дээшлүүлж, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Анхаарал болгоомж, сонор сэрэмж хаана ч илүүдэхгүй.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ