"Анхдагч мэдээллийн чанар" сэдэвт сургалт болж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж буй томоохон аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл, албан ёсны статистикийн мэдээлэгч, хэрэглэгчдэд зориулсан "Анхдагч мэдээллийн чанар" сэдэвт сургалт болж байна.
Мэдээллийн алба

Тус сургалтаар албан ёсны статистикийн мэдээллийг хэрхэн гаргах, анхан шатны мэдээний чанар болон статистикийн мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор 16 салбарын 30 гаруй аж, ахуйн нэгж байгууллагыг хамруулж байна.
Энэ үеэр статистикийн тайлан мэдээг тасралтгүй олон жил, цаг хугацаанд нь мэдээлсэн аж ахуйн нэгжийн эдийн засагч, нягтлан бодогчдыг Үндэсний статистикийн хорооны “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж, урамшууллаа.