Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Анхны "Алтан бөмбөг"-ийн эзэд

2015 онд анх удаа "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг зохион байгуулахад хэн хэн шагналын тайзнаа гарсныг хамтдаа харцгаая.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анхны "Алтан бөмбөг"-ийн эзэд
Анхны "Алтан бөмбөг"-ийн эзэд. Зураг: МҮОНРТ

МХБХ анх 2015 оноос Монголын шилдэг хөл бөмбөгчдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг эхлүүлсэн түүхтэй.

Тухайн онд хөл бөмбөгийн ногоон талбайд од болон гялалзсан тоглогч, дасгалжуулагчдыг тодруулдаг "Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагаа уламжлал болон зохиогдсоор зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн МХБХ 2020 оны "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг “SPS” телевизтэй хамтран Виртуал хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 12-нд болох уг арга хэмжээнээс өмнө манай сайт уншигч танаа он оны шилдгүүдийг цувралаар хүргэж байна.

2015 онд анх удаа "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааг зохион байгуулахад хэн хэн шагналын тайзнаа гарсныг хамтдаа харцгаая.

Алтан бөмбөг 2015:

Шилдэг эрэгтэй тоглогч: О.Баяржаргал /Улаанбаатар/

Шилдэг эмэгтэй тоглогч: Б.Намуун /ХАД/

Шилдэг дасгалжуулагч: Д.Батнасан З.Баттулга /Эрчим/

Шилдэг гоол: Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/

Шилдэг шүүгч: Б.Хаш-Эрдэнэ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал: Арвайн үндэс ХХК

Бэлгэдлийн 11 тоглогч:

Б.Ариунболд /Эрчим/

Г.Төгөлдөр /Эрчим/

Ц.Энхжаргал /Эрчим/

Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/

Н.Цэдэнбал /Унаганууд/

Г.Батбилгүүн /Эрчим/

А.Улсболд /Хоромхон/

Х.Цэнд-Аюуш /Хоромхон/

О.Баяржаргал /Улаанбаатар/

Н.Наранболд /Хоромхон/

Ц.Түмэнжаргал /Унаганууд/

Хуваалцах