Анхны эмэгтэй бригад ажилдаа гарлаа
Дүнжингарав худалдааны төвд анхны эмэгтэй бригадыг бүрдүүлэн ажилд зуучилахад бэлэн болсон байна. Энэ жил “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган залууг ажилтай болгох бөгөөд цаашид МЗХ-ны төв байранд залуучуудыг бүртгэх ажил явагдаж байна.
Мэдээллийн алба

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулалтын ажилд оюутан залуучуудыг гар бие оролцуулах ажил эрчимтэй явагдсаар байна.
Уг ажлын хүрээнд бүтээн байгуулалт болон үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын захиалгын дагуу оюутан залуучуудыг бригадын зохион байгуулалтаар баг бүрдүүлж илгээж байгаа юм. Бригадууд эхнээсээ ажилдаа гарсаар байгаа бөгөөд MCS ХХК-д үйлдвэрийн туслах ажилтнаар 12 залууг, МЭК ХХК-д 10 залууг илгээсэн бол өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд анхны эмэгтэй бригадыг бүрдүүлэн ажилд зуучилахад бэлэн болсон байна. Энэ жил “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган залууг ажилтай болгох бөгөөд цаашид МЗХ-ны төв байранд залуучуудыг бүртгэх ажил явагдаж байна.


















