Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Анхны илтгэлийг Жон Эш тавьлаа

АНУ-ын Нью Иорк хотод орших НҮБ-ын төв байранд дэлхийн энх тайвны төлөө чимээгүй залбирал үйлдэж, Ерөнхий Ассамблейн шинэ ерөнхийлөгч Антигуа Барбудагийн иргэн Жон Эш илтгэлээр энэ жилийн чуулган нээлтээ хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анхны илтгэлийг Жон Эш тавьлаа
Анхны илтгэлийг Жон Эш тавьлаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Нью Иорк хотод орших НҮБ-ын төв байранд дэлхийн энх тайвны төлөө чимээгүй залбирал үйлдэж, Ерөнхий Ассамблейн шинэ ерөнхийлөгч Антигуа Барбудагийн иргэн Жон Эш илтгэлээр энэ жилийн чуулган нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Жон Эш нийгэм дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд тодорхой хэлэлцүүлэг явуулж, энэ талын ажлыг идэвхжүүлэх болно гэдгээ тэмдэглэсэн юм. Энэ жилийн чуулганаар 2015 онд дуусгавар болох Мянганы хөгжлийн зорилго зорилтын хэрэгжилтийн явцыг хэлэлцэхээс гадна ирээдүйг чиглэсэн шинэ зорилтуудыг тодорхойлжээ. Үүнд ядуурал, хүүхдийн эндэгдлийг бууруулах шинэ үйл ажиллагааны зорилго зорилтыг тусгах хандлагатай байгаа юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн химийн зэвсгийн халдлагын тухай асуудлаар тус улсад ажилласан шинжээчдийн ажлын үр дүнгийн талаар төлөөлөгчдөд товч мэдээлэл өглөө. Тэрээр гишүүн улс орнуудад хандан Сирийн хямралыг таслан зогсооход хамтран ажиллахыг уриаллаа. Ерөнхий Ассамблейн чуулганаар гишүүн улс орнуудын төр засгийн тэргүүн нар ирэх долоо хоногийн Мягмар гарагаас санал шүүмжлэлээ тавьж эхлэх юм байна.

Хуваалцах