Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Анхны олон улсын хэмжээний мастерууд

Дараа нь тухайн тэмцээнээр босго шалгуур тогтоож волейболын тамирчдад “Олон улсын хэмжээний мастер” цол олгож болох санаа төрж, боломж нөхцөл ч бүрджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анхны олон улсын хэмжээний мастерууд
Анхны олон улсын хэмжээний мастерууд. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод 2000 оны Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан нь манай оронд болсон волейболын анхны олон улсын тэмцээн байв.

Дараа нь тухайн тэмцээнээр босго шалгуур тогтоож волейболын тамирчдад “Олон улсын хэмжээний мастер” цол олгож болох санаа төрж, боломж нөхцөл ч бүрджээ.

Улмаар 2005 онд анхны ОУХМ цолтнууд төрж, уг цол тэмдгээр энгэрээ мялааж байжээ.

/Эх сурвалж: Ц.Бат-Энх: “Генсекээр ажилласан 22 жил минь…”/

Номын зохиогч зураг дээрх М.Алтангэрэл, Г.Баярсайхан, Л.Нарантуяа, П.Батзаяа, Б.Хэрлэн, Я.Энхмаа нарын тамирчдыг “анхны Ориг олон улсын хэмжээний мастерууд" хэмээн тодотгожээ.

Хуваалцах