Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Анхны стандартчилагдсан сургалтын туршилт явагдаж байна

Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн олон улсын сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах томоохон зорилтыг 2016 онд дэвшүүлэн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анхны стандартчилагдсан сургалтын туршилт явагдаж байна
Анхны стандартчилагдсан сургалтын туршилт явагдаж байна. Зураг: МҮОНРТ

Нисэхийн сургалтын төв нь иргэний нисэхийн мэргэжлийн олон улсын сургалтуудыг эх орондоо зохион байгуулах, нутагшуулах томоохон зорилтыг 2016 онд дэвшүүлэн ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын TRAINAIR PLUS хөтөлбөр, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албатай хамтран Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн бэлтгэх “Aeronautical information management specialist-021/122/AIS SPC” стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн боловсруулж, шаардлагатай боловсруулалтын ажлыг хийж дуусаад байгаа юм.

Энэхүү стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг ICAO-аар баталгаажуулахын тулд ICAO-аас томилогдсон төлөөлөгч хоёр удаа үнэлгээ хийх шаардлагатай бөгөөд эхний үнэлгээг Ноён Мостафа Хоммади нь 2016 оны гуравдугаар сарын 19-26-ны өдрүүдэд хийж, амжилттай гэж дүгнэсэн.

Хоёр дахь шатны үнэлгээг энэ сарын 22-ны өдрөөс ирэх сарын 2-ны өдрүүдэд хийж байгаа бөгөөд “Aeronautical information management specialist-021/122/AIS SPC” хөтөлбөрийн туршилтын сургалт нь 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж байна. Туршилтын сургалтад Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын нийт 10 ажилтан хамрагджээ.

Тус сургалтыг амжилттай зохион байгуулснаар ICAO-аас хүлээн зөвшөөрөгдсөн Стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр /STP/-тэй болох, цаашид уг сургалтыг гадаад орнуудын сургалтын байгууллагуудад заах, олон улсын оюутнуудыг эх орондоо сургах, дотоодын сургалтын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Цаашид ICAO-ийн сургалтын бодлого, холбогдох стандарт шаардлага, баримт бичгийн дагуу олон төрлийн сургалтууд болон сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд иргэний нисэхийн салбарын ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлж, сургалт бүрийн чанар, үр дүнг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

Хуваалцах