Анна Каренина “эргэн ирнэ”
Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг дахин тайзнаа амилах гэж байна.
Мэдээллийн алба

Оросын сонгодог уран зохиолын шалгарсан эталон, гэр бүлийн, цаашлаад сэтгэл зүйн романы ноён оргилуудын нэг болох Л.Н.Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг дахин тайзнаа амилах гэж байна.
Лев Толстойн “Анна Каренина” сонгодог жүжгийн Степан Аркадьевич Облонскийн дүрийг жүжигчин О.Гэрэлсүх бүтээхээр болжээ. Аннагийн ах Степан Облонский амьдралаа авч явахын тулд юу ч хийхээс буцахгүй овжин сэргэлэн, бас дурламтгай нэгэн билээ.
Сонирхуулахад, Өмнө нь энэхүү дүрийг гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар агсан, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Отгонбат нар чадварлагаар бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тус жүжиг энэ сарын 15, 16, 17-нд 18:00 цагт, 18, 19-нд 17:00 цагт цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.


















