"Анна Каренина" жүжгийн гол дүрд ардын жүжигчин Н.Сувдыг сонгожээ
Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж буй.
Мэдээллийн алба

Улсын драмын театрын тайзнаа анх удаа тавигдах "Анна Каренина" жүжгийн гол дүрд жүжигчин Н.Баярмаа тоглоно.
Харин уг жүжгийн Аннагийн дүрд Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувдыг сонгосон байна.
Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж буй.
Харин түүний нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ.
Туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээх нь ээ.
Тус жүжиг ирэх хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийх юм байна.


















