Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдлаа

Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол өнөөдөр батлагдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдлаа
“Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдлаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4, 5, 6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусний нийт 54 тохиолдол өнөөдөр батлагдсан байна. Үүнтэй холбогуулан Улсын драмын эрдмийн театраас өнөөдөр мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд, "Улсын драмын эрдмийн театрын эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье.

Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд дээрх хугацаан дахь худалдан авсан тасалбарыг тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг үүгээр уламжилж байна.

Жич: “Анна Каренина” жүжгийн (зөвшөөрөгдсөн) тоглолтын хуваарийн мэдээллийг цахимаар урьдчилан мэдэгдэх болно. Мөн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож буцаалт хийх боломжтой болно.

Хүлээцтэй, эерэг хандлагатай үйчлүүлэгч Та бүхэндээ баярлалаа" гэжээ.

Хуваалцах