Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Анна Каренина” цахимаар нээлтээ хийхгүй гэв

Харин уг жүжгийг нээлтээ цахимаар хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анна Каренина” цахимаар нээлтээ хийхгүй гэв
“Анна Каренина” цахимаар нээлтээ хийхгүй гэв. Зураг: МҮОНРТ

150 орчим жилийн өмнө бичигдэж, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан Лев Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тун удахгүй тавигдана.

Харин уг жүжгийг нээлтээ цахимаар хийнэ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархах болсон юм.

Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл болохыг Төрийн соёрхолт, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Анна Каренина” цахимаар нээлтээ хийхгүй. Театрын үйл ажиллагаа хэвэндээ орвол үзэгчдийн хүртээл болох хамгийн эхний жүжиг байх болно” гэжээ.

Хуваалцах