Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Анна Каренина” өнөөдрөөс дахин тоглоно

УДЭТ үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс УОК, Соёлын яам, НМХГ, НСУГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажлаа хангаж байгаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анна Каренина” өнөөдрөөс дахин тоглоно
“Анна Каренина” өнөөдрөөс дахин тоглоно. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн онд Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол Монголын тайзнаа анх удаа амилсан. Дэлхийн алдартай уг сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн. “Анна Каренина” жүжгийг нэг сарын хугацаанд 16 мянган үзэгч үзсэн билээ.

Тэгвэл дэлхийн сонгодог “Анна Каренина” өнөөдрөөс дахин Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглохоор болсон. Түүнчлэн УДЭТ үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс УОК, Соёлын яам, НМХГ, НСУГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.

Хуваалцах