Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Анод" банкны удирдлагуудын гомдлыг хүлээж авсангүй

Шат шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид гурван жилийн ялыг эдлүүлэх шийдвэр нь гарсан “Анод” банкны удирдлагууд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод гомдол гаргаж, нийт шүүгчдийн хурлаар хэргээ хэлэлцүүлэхийг хүссэн.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Анод" банкны удирдлагуудын гомдлыг хүлээж авсангүй
"Анод" банкны удирдлагуудын гомдлыг хүлээж авсангүй. Зураг: МҮОНРТ

Шат шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид гурван жилийн ялыг эдлүүлэх шийдвэр нь гарсан “Анод” банкны удирдлагууд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод гомдол гаргаж, нийт шүүгчдийн хурлаар хэргээ хэлэлцүүлэхийг хүссэн. Гэсэн тэдний ч гомдлыг хүлээж авсангүй.

Хэргийг сануулбал, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нарыг банкны үйл ажиллагааг хууль бусаар явуулсан, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж онц их хэмжээний хохирол иргэд, байгууллагад учруулсан гэм буруутайд тооцож ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Түлхүүр үг:Анод банкны удирдлагуудын гомдлыг хүлээж аваагүй
Хуваалцах