Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт хэлэлцэнэ

“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт буюу энэ сарын 3-нд хэлэлцэхээр болсон байна.

МӨ
Мөнхөө

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт хэлэлцэнэ
“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт буюу энэ сарын 3-нд хэлэлцэхээр болсон байна.

1200 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж шүүхээс ял сонссон “Анод” банкны удирдлагууд болох Н.Даваа, Э.Гүр-Аранз нар гомдлоо Дээд шүүхэд гаргаснаар дахин хэлцэгдэхээр болж байгаа аж.

Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Нийслэлийн шүүхэд болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээж Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр таван жил, Н.Даваа, Л.Уламбаярт нарт гурван жилийн хорих ял оноосон юм.

Түлхүүр үг:“Анод”-ын удирдлагуудын гомдлыг лхагва гарагт хэлэлцэнэ
Хуваалцах