Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Анри Дегланы нэрэмжит тэмцээн энэ сарын 15-нд эхэлнэ

Анри Дегланы нэрэмжит бөхийн төрлүүдийн Гранпри тэмцээн энэ сарын 15-18-нд Францын Ницца хотод болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анри Дегланы нэрэмжит тэмцээн энэ сарын 15-нд эхэлнэ
Анри Дегланы нэрэмжит тэмцээн энэ сарын 15-нд эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Анри Дегланы нэрэмжит бөхийн төрлүүдийн Гранпри тэмцээн энэ сарын 15-18-нд Францын Ницца хотод болно.

47 дахь удаагийн тэмцээнд 27 орны 300 гаруй бөх барилдах бөгөөд зөвхөн чөлөөт бөхийн төрөлд олимп, дэлхийн аварга Кайл Снайдер, Шариф Шарифов, Владимир Хинчегашвили, Хелен Марулис, дэлхийн гурван удаагийн аварга Гено Петриашвили, дэлхийн хошой аварга Кайл Дейк, дэлхийн аварга Бека Ломтазе, Тамыра Менса, Жакарра Винчестер тэргүүтэй олимп, дэлхий, тивийн 50 гаруй медальтан Францад хуран чуулахаар болжээ.

Хуваалцах