Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Анталийн гранд слам" өчигдөр нээгдлээ

Олимпын оноо олгох тус тэмцээнд 92 орны 437 жүдочид /эрэгтэй 268, эмэгтэй 169/ гурван өдрийн турш өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Анталийн гранд слам" өчигдөр нээгдлээ
"Анталийн гранд слам" өчигдөр нээгдлээ. Зураг: МҮОНРТ

Туркын Анталия хотод олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны тав дахь тэмцээн болох "Анталийн гранд слам" өчигдөр нээгдлээ.

Олимпын оноо олгох тус тэмцээнд 92 орны 437 жүдочид /эрэгтэй 268, эмэгтэй 169/ гурван өдрийн турш өрсөлдөнө.

Хуваарь ёсоор тэмцээний эхний өдөр эмэгтэй -48кг, -52кг, -57кг, эрэгтэй -60кг, -66кг жингүүдийн барилдаанууд явагдан аваргууд тодрууллаа.

Эмэгтэй -48кг жинд

  1. Милани Франческа /Итали/

  2. Жиорди Франческа /Итали/

  3. Шира Ришони /Израйль/

  4. Гулкадер Сентүрк /Турк/

Эрэгтэй -60кг

  1. Жорре Верстраетен /Бельги/

  2. Уолид Хайар /Франц/

  3. Янг Юн Вей / Тайвань/

  4. Ромарик Вэнд-Ям Боуда /Франц/

Эмэгтэй -52кг

  1. Диёра Келдиёрова /Узбекстан/

  2. Эстрелла Лопез Шерифф /Испани/

  3. Гили Кохен /Израйль/

  4. Александра Калета /Польш/

Эрэгтэй -66кг

  1. Абе Хифүми /Япон/

  2. Мартин Гайтеро /Испани/

  3. Мурад Чопанов /ОХУ/

  4. Нижат Шихализада /Азарбейжан/

Эмэгтэй -57кг

  1. Кристи Дегучи /Канад/

  2. Жессика Климкайт /Канад/

  3. Жулиа Ковалчык /Польш/

  4. Лу Тонжуан /БНХАУ/

Хуваалцах