Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Анталия-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ

Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14:36 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анталия-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ
Анталия-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 134 иргэн ирлээ. Зураг: МҮОНРТ

Анталия-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 рeйсийн агаарын хөлөг өнөөдөр 14:36 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 134 зорчигч ирсэн бөгөөд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 104, өвдөөд эдгэсэн 16, дагаж явсан 14 хүүхдийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүллээ.

Түүнчлэн гэрийн ажиглалтад шилжсэн 130 зорчигчдыг PCR шинжилгээнд хамруулаад байна гэжУОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах