Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Антарктидад өөрийн судалгааны багийг илгээх үүд нээгдэнэ

“Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Антарктидад өөрийн судалгааны багийг илгээх үүд нээгдэнэ
Антарктидад өөрийн судалгааны багийг илгээх үүд нээгдэнэ. Зураг: МҮОНРТ

“Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тус гэрээнд нэгдэх асуудлыг Засгийн газрын 2014 оны хоёрдугаар 7-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцсөнөөр ийнхүү хуулийн төсөл боловсруулсан байна. Антарктидэд судалгаа хийж үр дүнгээ солилцох, харилцан чөлөөтэй ашиглах боломжийг гэрээнд нэгдсэн орнуудад олгодог. Тус тивийг судлах олон улсын судалгааны багт Монгол Улс 1972-1974 онд мэргэжилтнээ оролцуулснаас хойш манай судлаачид бусад улсын багийн бүрэлдэхүүнд орж ажиллаж ирсэн юм. Тиймээс энэ гэрээнд нэгдвэл хойд туйл руу өөрийн судалгааны багийг илгээх, судалгааны станцаа Антарктидад байршуулах боломж нээгдэхээс гадна хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх ач холбогдолтой. Одоогooр 50 улс уг гэрээнд нэгдэн ороод байна.

Хуваалцах