Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг болов

Хавдар судлалын үндэсний төвийн Ангиографийн тасгаас “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг болов
“Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг болов. Зураг: МҮОНРТ

Хавдар судлалын үндэсний төвийн Ангиографийн тасгаас “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион явууллаа.

Өдөрлөгт тус тасгийн их эмч 4, техникч 1, сувилагч 6, туслах сувилагч нар тус тус оролцож тасгийн эрхлэгч Н.Юмчинсэрчин өдөрлөгийг нээж иргэдэд антибиотикийн зохистой хэрэглээний тухай мөн тасгийн үйл ажиллагааг товч танилцууллаа.

Өдөрлөгөөр нийт 25 үйлчлүүлэгчид эмчийн зөвлөгөө өгч, нийт 98 үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үзүүлж амин үзүүлэлт, жин үзэж зөвлөгөө өгчээ.

Мөн "Антибиотик эмийн зохистой хэрэглээ", "Антибиотик эм үү, хор уу" сэдэвт гарын авлагыг нийт 50 ш, мөн "Элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээ (TACE)", "Радио долгионоор элэгний хавдрыг түлэх эмчилгээ (RFA)" сэдэвт гарын авлага тус бүр 50 ширхэгийг тараасан байна.

Хуваалцах