Антонио Бандерас орос кинонд тоглох хүсэлтэй
Испанийн жүжигчин Антонио Бандерас Москвад шинэ хүүхэлдэйн киногоо толилуулсан гэнэ.
Мэдээллийн алба

Испанийн жүжигчин Антонио Бандерас Москвад шинэ хүүхэлдэйн киногоо толилуулсан гэнэ. Тэрбээр хүүхэлдэйн киноны продюсерээр ажилласан төдийгүй гол дүрд нь дуу оруулжээ. Антонио Бандерас “Би АНУ-д 23 жил амьдарсан бөгөөд анх 31 настайдаа англи хэл мэдэхгүй залуу очсон. Надад хүүхэлдэйн киноны гуталт муурын дүрд дуу оруулах санал тавина гэж хэзээ ч төсөөлж байгаагүй” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тэрчлэн орос найруулагч кинонд тоглох санал тавих юм бол орос кинонд тоглох маш их хүсэлтэй гэдгээ хэлсэн аж. Антонио Бандерас “Испаничууд Оросын урлагт их хүндэтгэлтэй ханддаг. Хамгийн анх найруулагч Андрей Тарковскийн бүтээсэн дайны тухай киног үзсэнээ сайн санадаг” гэж ярилаа.


















