Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Антониу Гуттериш хар шуурганд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ

Японы төвийн болон баруун бүсийг ням гарагийн шөнө дайран өнгөрсөн “Хагибис” хар шуурганы улмаас 13 мужийн 100 мянга гаруй өрх цахилгаангүй болоод байна гэж “Киодо” агентлаг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Антониу Гуттериш хар шуурганд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ
Антониу Гуттериш хар шуурганд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Зураг: МҮОНРТ

Японы төвийн болон баруун бүсийг ням гарагийн шөнө дайран өнгөрсөн “Хагибис” хар шуурганы улмаас 13 мужийн 100 мянга гаруй өрх цахилгаангүй болоод байна гэж “Киодо” агентлаг мэдээллээ.

Цахилгаангүй болсон өрхүүдийн тал хувь нь нийслэл болон түүнтэй залгаа хэсгийн мужуудад хамаарч байна гэж “Токио Электрик Пауэр” цахилгаан түгээх компаниас мэдэгджээ. Цахилгаан дамжуулалтын шугамын энэ долоо хоногийн дунд гэхэд сэргээж дуусгахаар төлөвлөж байна. Мөн 130 мянга гаруй өрхийн ус дамжуулах шугам эвдэрчээ. Голуудын усны түвшин нэмэгдэж, эргээсээ хальснаас болж Японы зүүн хойд хэсгийн орон сууцны дүүргүүд усанд автаад байна.

Төмөр замын тээвэр, тэр дундаа “синкасэн” хурдны галт тэрэг өнөөдрөөс энгийн хуваарьтаа орно. Нийслэлийн Нарита, Ханэда нисэх онгоцны буудлууд ч мөн даваа гарагаас энгийн хуваарийн дагуу нислэгээ хүлээн авч, нисгэх юм байна.

“Хагибис” хар шуурга нь бямба гарагт Японы гол хэсгүүдийг дайран өнгөрсөн юм. Орон нутгийн засаг захиргаанаас Токиог оролцуулаад төвийн 12 мужид аюулын дээд түвшин зарлажээ. Хар шуурганы улмаас 40 хүн амиа алдаж, 200 орчим хүн гэмтэж бэртэн, одоогийн байдлаар 16 хүн сураггүй алга болоод байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш “Хагибис” хар шуурганд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Хуваалцах