Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ 2018 онд батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлнэ

АНУ-ын 2018 оны төсвийн төсөлд батлан хамгаалах зардлаа сүүлийн 15 жилд хамгийн өндөрт тооцогдох хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай Конгрессын төлөөлөгчдийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ 2018 онд батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлнэ
АНУ 2018 онд батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын 2018 оны төсвийн төсөлд батлан хамгаалах зардлаа сүүлийн 15 жилд хамгийн өндөрт тооцогдох хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн ПолРайан мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолж байна. Төсвийн төслийг санхүүгийн жил дуусахаас өмнө Конгресст суудалтай бүгд найрамдах, Ардчилсан намын фракцынхан хэлэлцэн зөвшилцсөн юм. АНУ-ын зэвсэгт хүчний хувьд шинэ эрин үе эхэлж байна.

Батлан хамгаалах зардлыг сүүлийн 15 жилд хамгийн ихээр нэмэгдүүлж байгаа нь сүүлийн 10 жилийн хор хохирлыг арилгах боломжийг олгоно хэмээн Райан онцлон мэдэгдсэн байна. Урьдчилан тохиролцсоноор батлан хамгаалах зардлыг 80 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ Конгрессын 2 танхимд төсвийн төслийг батлах хугацаа 5 дахь өдөр хүртэл бий. Хэрэв энэ хугацаанд төсвөө баталж чадахгүй бол Холбооны засгийн газар ахиад санхүүжилтгүй болно. 2018 оны санхүүгийн жил 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусах ёстой юм.

Конгресс дахь намуудын санал зөрөлдөөнөөс болж АНУ сүүлийн үед түр, богино хугацаатай төсөвтэй явж ирсэн юм. Гэхдээ одоо тохиролцоонд хүрч чадсан хэмээн төлөөлөгчдийн танхимын тэргүүн ПолРайан мэдэгдээд байна. Энэ зөвшилцлийн үр дүнд зэвсэгт хүчний санхүүжилт, дэд бүтцийн сэргээн босголтын зардал, зэвсэгт этгээдүүдээс сургуулиудыг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх зардлууд шийдэгдэх ёстой. Үүний зэрэгцээ хууль сахиулах байгууллага, хил хамгаалах албаныхны татаас нэмэгдэж байгаа аж.

Хуваалцах