Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ 375 сая ам.долларын нэмэлт тусламж амлаж, БНСУ мина устгах техникээр туслахаа мэдэгдэв

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад холбоотнуудаасаа зэвсгийн болон дипломат дэмжлэг авах зорилгоор оролцлоо. Энэ зорилгодоо ч тодорхой хэмжээнд хүрчээ. Тухайлбал Америк Украинд 375сая ам долларын нэмэлт тусламж амлаж,Украины агаарын цэргийн хүчнийхнийг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
АНУ 375 сая ам.долларын нэмэлт тусламж амлаж, БНСУ мина устгах техникээр туслахаа мэдэгдэв
АНУ 375 сая ам.долларын нэмэлт тусламж амлаж, БНСУ мина устгах техникээр туслахаа мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад холбоотнуудаасаа зэвсгийн болон дипломат дэмжлэг авах зорилгоор оролцлоо. Энэ зорилгодоо ч тодорхой хэмжээнд хүрчээ. Тухайлбал Америк Украинд 375 сая ам долларын нэмэлт тусламж амлаж, Украины агаарын цэргийн хүчнийхнийг орчин үеийн сөнөөгч онгоцыг хэрхэн ашиглахыг зааж сургахаар боллоо. Өмнөд Солонгос улс мина аюулгүй болгох техник технологи болоод хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлэхээр амлалаа. Мөн Хирошимагийн уулзалтын индрээс Украины Бахмут хот ОХУ-ын хяналтад ороогүй гэдгийг Зеленский албан ёсоор мэдэгдсэн байна.

Украины ерөнхийлөгч Хирошимагийн уулзалтад өөрийн биеэр оролцож, холбоотнуудаасаа батлан хамгаалахын нэмэлт тусламж тэр дундаа Эф-16 сөнөөгч онгоц ирээдүйд авч магадгүй амлалт аваад буцаж байна. Америк цэргийн сургагчдаа илгээж, Украины цэргийг сургана, харин сургалт явуулах эф-16 онгоцыг европ дахь холбоотнууд нь хангах тохиролцоо хийлээ. Ингэхдээ Украины ерөнхийлөгч эф-16 сөнөөгч онгоцыг Оросын газар нутаг дээр ашиглахгүй гэдэг баталгааг АНУ-д өгч байгаа юм байна.

Харин Эф-16 сөнөөгчийг Киевд өгөх нь Украины дайнд НАТО оролцох нөхцөл бүрдүүлэх вий гэдэг асуудлыг Москвагийн зүгээс тавьж байна. Хирошимагийн уулзалтын үеэр Украины Бахмут хот Оросын зэвсэгт хүчний хяналтад орсон тухай эргэлзээтэй мэдээлэл гарч, олон улсын түвшинд эргэлзэж байсан юм. Харин Украины ерөнхийлөгч Бахмут өнөөдрийн байдлаар Оросд эзлэгдээгүй. Украины арми Бахмутын багахан хэсгийг хянаж байгаа гэдгийг Хирошимагийн дээд уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Тус хот нь Украины дайны хугацаанд хамгийн их хохирол амсаж, хоёр талын армийн тулааны гол цэг болоод байгаа юм. Украины хуурай замын цэргийн командлагч Бахмут хотын захын дүүргүүдэд сөрөх давшилтаа үргэлжлүүлж байгааг мэдэгджээ. Гэвч Оросын хувийн Вагнер армийн командлагч Бахмутад Украины нэг ч цэрэг үлдээгүй гэж мэдэгдээд байна. Украины ерөнхийлөгч Хирошимад биечлэн очсон нь дайныг зогсоож, энх тайван тогтоох төлөвлөгөөг урагшлуулахад дипломат дэмжлэгээ ахиулж, дэлхийн өмнөд бүсийн Энэтхэг, Индонези зэрэг орнуудын төрийн тэргүүн нартай ч уулзалт хийж, улс орныхоо нөхцөл байдлыг ойлгуулах дипломат амжилтаа ахиулж чадлаа гэж шинжээчид дүгнэж байна.

Хуваалцах