Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески-г гуравдугаар сарын 16-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески-г гуравдугаар сарын 16-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлууд, цаг үеийн бусад асуудлаар санал солилцов.

Коронавирусний тархалт дэлхий дахинд хурдацтай тархаж буй энэ цаг үед манай хоёр улс хэрхэн хамтран ажиллах, мөн Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэхээр төлөвлөж буй тусламжийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Хуваалцах