АНУ-аас нийлүүлэгдсэн шинэ зүтгүүрүүдийг турших, ашиглалтад оруулах сургалт хийж байна
“Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн
Мэдээллийн алба



“Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд Тавантолгой өртөөнд хийгдэж байна.SD70ACe/LW серийн зүтгүүрийг ажиллагаанд оруулахаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зүтгүүрийн бригадууд болон засвар инженер, техникийн ажилчдад АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн цахилгааны сургагч багш Frank Vogecs, механикийн сургагч багш Warren Bjornos нар дизель хөдөлгүүр/тоормосны систем, цахилгаан систем, жолоодлого гэсэн үндсэн сэдвийн хүрээнд 7 хоногийн танхимын сургалт явуулж байна.Сургалтад хамрагдсан ажилчдад "Progress Rail A Caterpillar" компанийн зүгээс мэргэжлийн сертификатыг олгосноор туршилт, зүгшрүүлэлтийн аяллууд эхэлнэ гэж Тавантолгой төмөр зам ХХК-иас мэдээллээ.


















