Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Афганистанаас цэргээ гаргахгүй

АНУ Афганистанаас цэргээ бүрэн татах ажлыг дахин хойшлуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай өнгөрсөн пүрэв гарагт ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Афганистанаас цэргээ гаргахгүй
АНУ Афганистанаас цэргээ гаргахгүй. Зураг: МҮОНРТ

АНУ Афганистанаас цэргээ бүрэн татах ажлыг дахин хойшлуулахаар шийдвэрлэжээ. Энэ тухай өнгөрсөн пүрэв гарагт ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэн байна.

АНУ Афганистанд 1000 цэрэг үлдээн, бусад цэргээ 2016 оны эцсээр бүрэн татахаар өмнө нь төлөвлөж байсан юм. Гэвч энэ төлөвлөгөөг өөрчилж, одоогийн байдлаар Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын 9,800 цэргээс 5,500-г тус улсад үргэлжлүүлэн байршуулахаар болсон байна. Өнгөрсөн жил НАТО Афганистан дахь цэргийн ажиллагаагаа албан ёсоор өндөрлөсөн.

Үүнээс болж Афганистанд Талибан бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжиж, улмаар Афганистаны олон цэрэг, энгийн иргэн амь үрэгдсэн хэмээн Обама ярьж байна. Иймээс Талибаны эсрэг тэмцэхэд Афганистаны цэрэг армид туслах зорилгоор АНУ-ын цэргийг тус улсад үргэлжлүүлэн байршуулахаар болсон юм байна. Түүнчлэн Талибаны бүлэглэл Афганистаны засгийн газартай хэлэлцээрт хүрэхээс нааш АНУ тус улс дахь цэргээ бүрэн гаргахгүй хэмээн Обама мэдэгдлээ.

Саяхан Талибаны зэвсэгт босогчид Афганистаны Кундуз хотыг эзлэн авсан хэрэг явдлаас үзвэл АНУ тус улсад цэргээ үлдээж, Афганы цэргүүдийг бэлтгэл сургалтаар хангах зайлшгүй шаардлага байна хэмээн зарим шинжээчид дүгнэж байгаа юм. Нөгөөтэйгүүр өөрийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Афганистан дахь цэргээ бүрэн татна гэсэн амлалтандаа хүрсэнгүй хэмээн Обамаг шүүмжлэх хүмүүс ч бас байгаа юм байна.

Хуваалцах