Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Афганистанд коронавирусний эсрэг гурван сая тун вакцин хандивлана

АНУ “Жонсон энд Жонсон” компанийн коронавирусний эсрэг вакцинаас 3 сая тунг Афганистанд хандивлахаар төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Афганистанд коронавирусний эсрэг гурван сая тун вакцин хандивлана
АНУ Афганистанд коронавирусний эсрэг гурван сая тун вакцин хандивлана. Зураг: МҮОНРТ

АНУ “Жонсон энд Жонсон” компанийн коронавирусний эсрэг вакцинаас 3 сая тунг Афганистанд хандивлахаар төлөвлөж байна. Афганистанд коронавирусний дельта хувилбар хурдтай тархаж, сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн.

Үүнтэй холбогдуулж Цагаан ордон Кабулд вакцин хандивлахаар шийдвэрлэжээ. Нэг тунгаар хийх зориулалттай “Жонсон энд Жонсон”-ы вакциныг ирэх долоо хоногоос Афган руу тээвэрлэх юм байна. Энэ гурван сая тун вакцин Цагаан ордны энэ 7 хоногийн эхээр зарласан дэлхий даяар хандивлах 55 сая вакцины хандивт багтаж байгаа юм. АНУ мөн хүчилтөрөгч болон бусад шаардлагатай хангамжийг Афганид тусламжаар өгч байгаа юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Байден Афганистаны эрх баригчдыг Цагаан ордонд хүлээж авахын өмнөх өдөр түүний засаг захиргаа Афганид вакцин хандивлах болсноо зарласан.

Хуваалцах