Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Афгинастан руу 3000 цэрэг илгээнэ

АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жим Маттис даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Афганистаны цэргийн арми болон тэдний бэлтгэл сургуулилтад хүч нэмэхээр 3000 Америк цэргийг илгээнэ” гэлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Афгинастан руу 3000 цэрэг илгээнэ
АНУ Афгинастан руу 3000 цэрэг илгээнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга ЖимМаттис даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Афганистаны цэргийн арми болон тэдний бэлтгэл сургуулилтад хүч нэмэхээр 3000 Америк цэргийг илгээнэ” гэлээ. Ерөнхийлөгч ДональдТрамп өнгөрсөн сард “АНУ-с дайн болж байгаа орнууд руу илгээсэн цэрэг тухайн газрын цэргийн хүчийг нэмэгдүүлснээр террористуудын гарцыг хаахад нэмэр болно” гэж мэдэгдэж байсан.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч БаракОбама бусад улс руу илгээх цэргийн тоо хэмжээг 8400-д хүргээд, үйл ажиллагааг зогсоох дүрэмтэй ажиллаж байсан юм. Харин Ерөнхийлөгч ДональдТрамп энэ дүрэмд ийнхүү өөрчлөлт оруулж байна.

Энэ удаа томилогдсон цэргүүдтэй нийлээд Афганистан дахь Америк цэргүүдийн тоо 14 мянга болж нэмэгдэх юм. Гэвч Афганистанд аюулгүй байдал улам дордсоор байгаа бөгөөд засгийн газрын эсрэг Талибан болон "Исламын улс" бүлэглэлийн орон нутгийнх хэсгүүд Афганистанд хүчээ авсаар байна.

Хуваалцах