Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Африкийн улсуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийж байна

Исламын хэт үзэлтнүүдийн үйл ажиллагаа эрчимжих болсон тул үүний эсрэг тэмцэх зорилготой хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилт Зүүн Африкт Жиботи гэдэг газарт болж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Африкийн улсуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийж байна
АНУ Африкийн улсуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийж байна. Зураг: МҮОНРТ

АНУ Африкийн улсуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийж байна. Исламын хэт үзэлтнүүдийн үйл ажиллагаа эрчимжих болсон тул үүний эсрэг тэмцэх зорилготой хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилт Зүүн Африкт Жиботи гэдэг газарт болж байна.

Хоёр долоо хоног үргэлжлэх сургуулилт даваа гарагт эхэлжээ. Сомали, Кени тэргүүтэй Африкийн есөн улс хамтарч буй юм байна. Энэ сарын эхээр Кенийн нийслэл Найроби хотод зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас 21 хүн амь үрэгдээд байгаа юм.

Цэргийн сургуулилтын нээлтэд үг хэлсэн хамтарсан командын ахлагч террористууд болон зэвсгийн хөдөлгөөнийг дарахын чухлыг тэмдэглэжээ. Мөн Ойрхи Дорнодоос Африк руу шилжин ирж буй Исламын зэвсэгт бүлэглэлийн эсрэг идэвхтэй ажиллах хэрэгтэй гэж Сомали улсын удирдах албаны хүн хэлсэн байна.

Жиботи гэдэг газар нь далайн бүс дэх нэг чухал байрлал бөгөөд одоогоор зөвхөн АНУ-ын цэргийн бааз байдаг байна. Энд мөн Хятадын талаас 2017 онд анхны хилийн чинад дахь баазаа барьж эхэлсэн. Тиймээс хамтарсан цэргийн сургуулилт нь бүс нутаг дахь америкийн цэргийн оролцоог Хятадын талд харуулах зорилготой байна гэж зарим хэвлэлд бичжээ.

Хуваалцах