АНУ: Атланта хотын цагдаагийн дарга ажлаа өгөхөө мэдэгджээ
АНУ-ын Атланта хотод 27 настай Рэйшард Брүүкс гэх Африк гаралтай Америк залуу мөн л цагдаад буудуулж амиа алдсан хэрэг баасан гарагт гарчээ. Тус хотод Рэйшард Брүүксийн аминд хүрсэн цагдаад хариуцлага тооцохыг шаардсан жагсаал болжээ. Үүнээс үүдэн 2016 оноос хойш Атланта хотын цагдаагийн даргаар ажи
Мэдээллийн алба

АНУ-ынАтланта хотод 27 настай Рэйшард Брүүкс гэх Африк гаралтай Америк залуу мөн л цагдаад буудуулж амиа алдсан хэрэг баасан гарагт гарчээ. Тус хотод Рэйшард Брүүксийн аминд хүрсэн цагдаад хариуцлага тооцохыг шаардсан жагсаал болжээ. Үүнээс үүдэн 2016 оноос хойш Атланта хотын цагдаагийн даргаар ажиллаж байгаа ЭрикаШейлдс ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө бямба гарагт өгчээ.
Харин Рэйшард Брүүксийг буудсан цагдаад ямар хариуцлага тооцох нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрөгч 5-р сарын 25-нд АНУ-ын Миннеаполис хотод Жорж Флойд гэх өнгөт арьст эрэгтэй цагдаагийн гарт амиа алдаж, энэ үйл явдал АНУ төдийгүй дэлхий дахинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн тэмцэл өрнөх шалтгаан болсон юм.



















