Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Австрали дахь ээлжээр байрладаг цэргийн тоо, зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ

Энэ хүрээнд АНУ Австралид ээлжээр байрладаг агаарын цэрэг, хуурай замын болоод тэнгис цэргийн хүчний тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
АНУ Австрали дахь ээлжээр байрладаг цэргийн тоо, зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ
АНУ Австрали дахь ээлжээр байрладаг цэргийн тоо, зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Батлан хамгаалахын сайд нар Австралийн Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарыг Вашингтонд хүлээн авч, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохирлоо.

Энэ хүрээнд АНУ Австралид ээлжээр байрладаг агаарын цэрэг, хуурай замын болоод тэнгис цэргийн хүчний тоог нэмэгдүүлэхээр болжээ.

Хоёр тал үүнийгээ Хятадын Энэтхэг-Номхон далайн бүс дэх цэрэг, батлан хамгаалахын өргөжин тэлэлт, Оросын Украинд явуулж байгаа дайнтай холбогдуулж гаргасан шийдвэр гэж тайлбарлаж байна.

Вашингтон болсон Батлан хамгаалах болон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа Пентагоны тэргүүн Ллойд Остин Хятад улсын Энэтхэг Номхон далай, тэр дундаа Тайванийн эргэн тойронд явуулж байгаа аюултай бөгөөд албадлагын үйл ажиллагаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна.

Иймээс АНУ Австрали дахь цэргийн хүчээ ялангуяа сөнөөгч, бөмбөгдөгч онгоцныхоо тоог нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ. Америкийн хуурай газрын оролцоог бэхжүүлэхийн тулд Автсрали дахь Америкийн арми болон Америкийн тэнгисийн явган цэргийн байршлыг өргөжүүлэх юм байна.

Мөн Америкийн оролцоог тэлэхийн тулд нислэгийн зурвасыг сайжруулах, нисэх онгоцны буудлын хүчин чадал, түлш шатахуун, сумны агуулах зэрэг тэргүүлэх байршлуудыг тодорхойлох юм байна.

Вашингтон Канберраг Хятадын эсрэг түлхэц үзүүлэх хүчин чармайлтынх нь чухал түншээ гэж үздэг. Австрали нь стратегийн чухал ач холбогдол бүхий Тайванийг эх газарт нэгтгэх Хятадын аливаа алхмаас Тайванийг хамгаалахад Австрали улс ложистикийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ажиглагчид үздэг юм.

Австралийн хойд нутаг Америктай цэрэг батлан хамгаалахын байнгын хамтын ажиллагаа явуулж байна. Америкийн тэнгисийн хүчний олон мянган цэрэг сургалт, хамтарсан сургуулилалт хийхээр уг бүс нутагт жил бүр ээлж дараалан байрладаг, одоо Вашингтон тус бүс дэх агаарын цэргийн баазад цөмийн зэвсэг тээгч Би-52 бөмбөгдөгч онгоц зургааг байрлуулахаар төлөвлөж буй юм байна.

Вашингтонд болсон уулзалтын үеэр Америк, Австрали хоёр Япон улстай батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирчээ.

Австралийн Батлан хамгаалахын сайд энэ 7 хоногийн сүүлчээр Японд айлчлах үедээ Токиог хамтарсан сургуулилалтдаа оролцохыг урихаар төлөвлөж буй юм байна.

Хуваалцах