Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ Аюулгүйн зөвлөлд асуудлаа тавина

Иран улс шинээр балластик пуужингийн туршилт хийсэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг боллоо хэмээн АНУ үзэж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнст мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ Аюулгүйн зөвлөлд асуудлаа тавина
АНУ Аюулгүйн зөвлөлд асуудлаа тавина. Зураг: МҮОНРТ

Иран улс шинээр балластик пуужингийн туршилт хийсэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн хэрэг боллоо хэмээн АНУ үзэж байгааг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнст мэдэгдлээ. Харин Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Марзие Афхам Имад пуужингийн туршилт хийсэн нь тус улсын олон улсын зуучлагчидтай байгуулсан гэрээтэй харшлахгүй, батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэхтэй л холбоотойг мэдэгдсэн байна.

Харин АНУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд энэ асуудлыг сөхөн тавьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер мэдэгдлээ. Тодруулбал, аюулгүйн зөвлөлөөр Иран улс олон улсын хамтын нийгэмлэгийн тогтоол шийдвэрийг зөрчсөн эсэхийг нь хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Тегеран шинэ балластик пуужингийн туршилтаа амжилттай хийснээ мэдээлсэн юм. Энэ нь газар, газар ангиллын Имад нэртэй алсын тусгал бүхий балластик пуужин байсныг Ираний батлан хамгаалахын сайд Хосейн Дехган мэдэгдсэн юм.

Хуваалцах