Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ аюулын түвшинг нэмэгдүүлэв

АНУ-ын төрийн департамент алан хядах аюулын түвшинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дэлхий даяар байгаа Америкийн иргэдэд зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. “Исламын улс”, “Аль-Кайда” “Боко Харам” болон хэт даврагч бусад бүлэглэл

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ аюулын түвшинг нэмэгдүүлэв
АНУ аюулын түвшинг нэмэгдүүлэв. Зураг: МҮОНРТ

АНУ-ын төрийн департамент алан хядах аюулын түвшинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дэлхий даяар байгаа Америкийн иргэдэд зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. “Исламын улс”, “Аль-Кайда” “Боко Харам” болон хэт даврагч бусад бүлэглэл дэлхийн олон бүс нутагт халдлага дайралт үйлдэхээр төлөвлөсөөр байгааг Төрийн департаментаас анхааруулсан байна.

Энэхүү аюулын сэрэмжлүүлэг нь 2016 оны хоёрдугаар сарын 24 хүртэл хүчинтэй байх юм байна. Энэ хугацаанд Америкийн иргэдийг олон нийтийн газар, унаа тээвэр дотор сонор сэрэмжтэй байж, хөл хөдөлгөөн ихтэй газар очихоос зайлсхийхийг зөвлөж байна. “Исламын улс” бүлэглэлийн гишүүд Сири, Иракаас эх орондоо эргэн ирэхийн хэрээр алан хядах халдлага гарах аюул эрсдэл байсаар байна гэж эрх баригчид үзэж байгааг дээрх мэдэгдэлд мөн дурдсан байна. АНУ-ын төрийн департамент үүнээс өмнө хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сард Австралийн Сидней хотод халдлага гарсны дараа ийм сэрэмжлүүлэг зарлаж байсан юм.

Тэгэхэд Амеркийн эрх баригчид ганц нэгээрээ этгээдүүдийн үйлдэж байгаа халдлагаас сэрэмжлүүлсэн анхааруулга гаргаж байсан юм. Тэрчлэн төрийн департамент үүнээс өмнө ерөнхийдөө аль нэг тодорхой улсад байгаа Америкийн иргэдэд холбоотой анхааруулга сэрэмжлүүлэг гаргаж ирсэн байдаг юм.

Олон хүний аминд хүрсэн хэт даврагчдын халдлага дайралтууд сүүлийн долоо хоногуудад Франц, Орос, Мали, Ливан болон өөр бусад улсад гараад байгаа. Одоогийн байдлаар Бельги улсад аюулын хамгийн өндөр түвшин тогтоосон, энэ сарын 13-нд Парист үйлдэгдэж 130 хүний амийг хөнөөсөн халдлагыг гэм буруутнуудыг эрэн сурвалжлах ажил үргэлжилсэн хэвээр байгаа юм.

Хуваалцах