Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтонд болж магадгүй

Энэ долоо хоногийн Пүрэв эсвэл Баасан гаригт энэ уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтон хотноо болох тухай Умард Солонгосын хэвлэлүүдэд үндэслэж Ройтерс иш татан мэдээлж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтонд болж магадгүй
АНУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтонд болж магадгүй. Зураг: МҮОНРТ

Энэ долоо хоногийн Пүрэв эсвэл Баасан гаригт энэ уулзалтын бэлтгэл ажлыг хангах хэлэлцээ Вашингтон хотноо болох тухай Умард Солонгосын хэвлэлүүдэд үндэслэж Ройтерс иш татан мэдээлж байна.

Вашингтон хотноо болох хэлэлцээнд, Америкийн талаас тус улсын төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео харин Умардын Солонгосын талаас тус улсын хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга КимЁнЧоль нар хэлэлцэх юм байна. Энэ уулзалтаар ерөнхийлөгч Трамп болон удирдагч Ким Жон Ун нарын 2 дахь удаагийн түүхэн дээд хэмжээний уулзалт болох өдөр болон энэ уулзалтыг хүлээн авах орныг эцсийн байдлаар шийдвэрлэх юм байна. Гэхдээ энэ талаар Сөүл дэх АНУ-ын элчин сайдын яам болон цагаан ордноос тодруулахад энэ уулзалтын талаар мэдээлэл байхгүй байна гэсэн хариултыг өгсөн байна.

Хэрвээ энэ уулзалт болох нь батлагдвал 2 удирдагчийн уулзалт цаашлаад, Солонгосын хойгт энх тайван тогтох Умард Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзах шинэ алхмуудыг ойрын ирээдүйд хийх нь тодорхой гэж ажиглагчид харж байна. АНУ болон Умард Солонгосын хоорондох зогсонги байдал ороод байсан харилцаа энэ оны эхнээс сэргэж эхэлснээр 2 удирдагчийн дараагийн гэж тодорхойлж байгаа дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай асуудал их яригдах боллоо.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун шинэ оны мэндчилгээндээ АНУ-ын төрийн тэргүүнтэй ямар ч цагт хэзээ ч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн нь 2 улсын харилцаа сэргэх гол хүчин зүйл болсон юм.

Хуваалцах