АНУ, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоох боломжийг хэлэлцжээ
АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид сая хилийн Панмунжом сууринд хийсэн уулзалтаар тус улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох боломжийг хэлэлцжээ. Өмнөд Солонгосын “Чунан ильбо” сонин дипломат эх сурвалжаас иш татан энэ тухай уламжиллаа.
Мэдээллийн алба

АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчид сая хилийн Панмунжом сууринд хийсэн уулзалтаар тус улсуудын хооронд дипломат харилцаа тогтоох боломжийг хэлэлцжээ. Өмнөд Солонгосын “Чунанильбо” сонин дипломат эх сурвалжаас иш татан энэ тухай уламжиллаа.
“Энэ сарын 27-нд АНУ-ын төлөөлөгчидтэй Панмунжом сууринд хийсэн уулзалтаар Умард Солонгос АНУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа, мөн АНУ-ын зүгээс тус улсын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлах, ирэх 8 дугаар сард хийхээр төлөвлөсөн Өмнөд Солонгос болон АНУ-ын зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуулилтаасаа татгалзахыг шаардсан” тухай сонин бичиж байна.
Мөн АНУ-ын тал Пхеньянаас цөмийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр татгалзахад чиглэсэн алхам хийхийг шаардсан байна. Ямар ч байсан энэ асуудлыг энэ өдрүүдэд Нью-Йорк хотноо болж байгаа МайкПомпео болон КимЁнЧол-ын уулзалтаар дахин хэлэлцэх гэнэ.


















